Дамдин бурханы хот мандал

ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛГА

Дүрслэх урлагийн музей 7306-2606

ТАЙЛБАР

Хот мандлын төвд улаан лагшинт Дамдин бурхан бадарсан улаан галын өмнө бадам цэцгийн наран мандалнаа цогцолно. Түүний улаан тэргүүн нь хүч чадлыг, ногоон тэргүүн нь үйл, цагаан тэргүүн нь энх амгаланг илтгэх аж. Гурван ногоон морины толгой үснээс нь цухуйж, лагшиндаа хүн, зааны арьс нөмөрч, барын арьсаар бэлхүүсээрээ ороожээ. Зургаан мутрын баруун гуравт очир, хадамгай, сэлэм агуулж, зүүн дээд мутраараа занах мутарлага үйлдэн, жад, цалам барьж найман хөлөөр лусын могой гишгэн зогсоно. Хот мандлын төв хэсгийг шар, улаан, ногоон, цагаан дөрвөн гурвалжинд хуваан дүрсэлжээ. Дөрвөн хаалга тус бүрийн хоёр талд бумба, туг хиур, орхимжоо толгой дээгүүрээ нөмөрсөн хувраг, шүхэр зэргийг дүрсэлжээ. Мандлын гадуур очир, бад цэцэг, гал хүрээ хүрээлнэ.

Mandala of Hayagriva

OWNER ORGANIZATION

Zanabazar Museum of Fine Arts 7306-2606

DESCRIPTION

In the centre of the manḍala is Hayagrīva, trampling on snakes above a sun disc and lotus flower base. His central face is red, symbolising power; his right face is green, symbolising action; and his left face is white, symbolising peacefulness. A green horse’s head is on top of each head. Wearing an elephant-skin shawl and a tiger-skin skirt, he is adorned in bone ornaments and a skull crown. In his right hands he holds a vajra, khaṭvāṅga and sword; his top left hand is in the threatening mudrā and the remaining two hold a spear and noose. He is surrounded by unadorned quadrants and gateways of four colours; the outer area contains parasols, treasure vases, trees and head-covered monks. The protective rings of vajras, lotus petals and flames encircle this simplified maṇḍala.

 

© 2026 Шүтээн урлаг дахь Морин эрдэнэ · Гэрэл зургийн үзэсгэлэн