Азарганы ноцолдоон

ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛГА

Монголын уран зургийн галерей

ТАЙЛБАР

Уг зурагт зуны улиралд хоёр азарга ширүүн догшин ноцолдож буй агшныг буулгажээ. Зохиомжийн хувьд азаргануудыг үл ялиг хажуу тийш шилжсэн гурвалжин хэлбэрт оруулж, харин давхилдаж буй адууг ташуу шугамд байршуулсан нь зурагт амьд бадрангуй байдал, эрч хүчийг авчирсан байна. Арын дэвсгэрт адуучин, адуу мал болон гэрүүдийг маш чадварлаг уусган дүрсэлжээ. Зураач энэхүү бүтээлээ бүрэн гүйцээж дуусгахын тулд 10 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан байна.

Stallions fighting

OWNER ORGANIZATION

The National Art Gallery of Mongolia

DESCRIPTION

The painting captures a fierce fight between two stallions in summer. For composition, the stallions are in a bit offset triangle, and the running horses are in a diagonal line, bringing life and energy to the painting. The backdrop masterfully blends a horseman, horses, and gers. It took ten years for the painter to complete it.

 

© 2026 Шүтээн урлаг дахь Морин эрдэнэ · Гэрэл зургийн үзэсгэлэн