Хийморийн дарцаг

ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛГА

Дүрслэх урлагийн музей

ТАЙЛБАР

Сүмийн дээд хэсэгт язгуурын гурван бурхан буюу Манзшир, Жанрайсиг, Очирваань бурхан, доор нь муу зүйлээс хамгаалах чагж бүхий пайз, уул, мод үхрийн дүрс байна. Дунд давхарт Ногоон дара эх залрах ба түүний хоёр талд “Үзэгдэл сансрын найман аймаг тэнгэр чөтгөр сэлт бээр бид өглөгийн эзэд нөхөр сэлтийн нас буян, цог учрал, хийморь шинийн саран мэт дэлгэрэн, үйлсийг зохиосугай” хэмээн бичиж, доогуур нь морь эрдэнэ болон дөрвөн зүгийг хамгаалагч савдаг (хийморийн) дөрвөн тэнгэр дарцаг барин оршино. Доод хэсэгт таван хошуу мал хашаанд байх бөгөөд хоёр талаар нь жад, дадар, илд тэргүүтэй зэвсгийг босгож, элдэв дээдийн тахил өргөн, хийморийн тарни бичжээ. Сүмийн оройд ‘лам, ядам, бурхан’ гэсэн бичигтэй бөгөөд чандмань эрдэнэ, нар, сарыг доош цувуулан байрлуулжээ. Сүмийн хоёр талаар төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил байна. Бүтээлийн дөрвөн буланд дөрвөн их хүчтэн хангарьд, луу, бар болон арсланг дүрсэлжээ. Энэхүү бүтээлийг цагаан дэвсгэр дээр модон бараар хэвлэсэн байна.

Prayer flag

OWNER ORGANIZATION

Zanabazar Museum of Fine Arts

DESCRIPTION

This is a white prayer flag depicting a three-storied palace, in the centre of which is the windhorse, with the wishfulfilling jewel on his back, flanked by animal-headed deities on various mounts. Above is an image of Green Tārā, surrounded by an auspicious prayer. In the upper storey are the three great bodhisattvas, Maсjuśrī, Avalokiteśvara and Vajrapāṇi (T. Rigs gsum mgon po) symbolising the wisdom, compassion and power of Buddhahood. The jewelled finial flanked by the sun and moon contains the Tibetan words ‘Lama, Yidam, Buddha’. The lower storey illustrates a fenced area containing the five animals of Mongolia, with weapons on either side and auspicious offerings below. Outside the palace walls are the eight auspicious emblems and the Seven Precious Possessions of the Cakravartin, trees, flowers and clouds. In the four corners are the protective animals of the four directions, garuḍa, dragon, tiger and lion. In the lower register of the flag are further prayers and mantras, with bowls of offerings below.

 

© 2026 Шүтээн урлаг дахь Морин эрдэнэ · Гэрэл зургийн үзэсгэлэн