Хангай бурхан

ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛГА

Эрдэнэ зуу музей

ТАЙЛБАР

Хангай бурхан гоёмсог угалзан түшлэгт суудал дээр баруун бойвоо унжуулан бадам цэцгийн мандал дээр гишгэн, хагас завилан сууна. Баруун мутартаа очир, зүүндээ тавагтай эрдэнэ барин өвөр дээрээ тавьжээ. Хангай бурханы дээр цагаан морь хөлөглөсөн Цамба бурхан заларч, түүний баруун дээд талд Очирваань бурханыг жижгээр зурсан буй. Төрийн ёсны их бэлгэдэл “Төрийн долоон эрдэнэ”- ийг Хангай бурханыг тойруулан дүрсэлжээ. Түүний баруун дээд талд түшмэл эрдэнэ, зүүн дээд талд хатан эрдэнэ, баруун хажууд хүрд эрдэнэ, түүний эсрэг талд чандмань эрдэнэ, доод хэсэгт цэргийн жанжин эрдэнэ, морин эрдэнэ, заан эрдэнэ байна. Энэхүү Хангай бурханыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь “Хангай овоо” тахилгат уулын эзэн хэмээн нутгийн ардууд тахин шүтдэг юм. Зургийн өмнө доод хэсгээр хүслийн таван эрдмийн тахил, тахилын идээ зүйлс өрсөн ширээ, өлзийт найман тахил, эрдэнэ өргөж буй лус болон эрдэнэ цуглуулагч түшмэдийг зуржээ. Энэхүү бүтээлд хангай газрын байгаль, хуяг дуулгатай баатар эрс, хүчит араатан, адгуус амьтдыг зохиомжлон дүрсэлсэн байна.

Khangai Burkhan

OWNER ORGANIZATION

Erdene Zuu Museum

DESCRIPTION

Khangai Burkhan sits in the lalita posture with his right leg slightly extended on a blossoming lotus. His right hand holds a vajra while his left holds a bowl of jewels in his lap. Above him is the protector Brahmā riding a white horse with a miniature figure of Vajrapāṇi above him to the right. Surrounding Khangai Burkhan are the Seven Precious Possessions of the Cakravartin: the precious minister on his right and the queen on his left, and below the precious wheel, jewel, military general, horse and elephant. Local people worship Khangai Burkhan as the spirit of the sacred mountain ‘Khangai ovoo’ which is situated in Kharkorin soum, Ovorkhangai aimag.

 

© 2026 Шүтээн урлаг дахь Морин эрдэнэ · Гэрэл зургийн үзэсгэлэн