Шагайн наадгай-өв соёл

XVII жарны "ХИЛЭНТ ЭХ" хэмээх модон луу жилийн цагаан сарын баярыг угтан Дорноговь аймгийн Төв номын сан Сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай хамтран "ШАГАЙН НААДГАЙ-ӨВ СОЁЛ" тэмцээнийг зохион байгууллаа.
Энэхүү тоглоом наадгайд СӨБ-ын сайншанд сумын баруун бүс буюу 1,5,8,9,14 дүгээр цэцэрлэгүүд монголын уламжлалт шагайн наадгай, ардын "тээг" тоглоом, монгол бичиг, сампин зангидах, шилбэ хадах зэрэг төрлүүдээр наадлаа.
Тус тэмцээнд: Тэргүүн байранд Д.Шинэжаргал эрхлэгчтэй 9-р цэцэрлэгийн тэмээчин баг
Дэд байранд Ж.Содномцэрэн эрхлэгчтэй 1-р цэцэрлэгийн адуучин баг тус тус шалгарлаа.
Нийт оролцсон багш, ажилчдадаа талархал илэрхийлье