Их Монголын шуранхай

Монголын уртын дууны холбооны түүхт 20 жилийн ойд зориулсан "Их Монголын шуранхай" уртын дуучдын нэгдсэн тоглолт, МУ-ын Соёлын яамтай хамтран "Дэлхийн өв - Монгол Уртын дуу" төслийн хүрээнд бүтээсэн ГАЙХАМШИГТ МОНГОЛ УРТЫН ДУУ таван боть номын нээлт, Модон луу жилийн сар шинийн золголт, Малчдаа дэмжих "Халуун сэтгэл" аян зэрэг үйл ажиллагаанууд далай түмний буянаар өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагаануудад дэмжиж хамтран ажилласан, сэтгэл зүтгэл гарганоролцсон ачит багш нар, алдартан гавьяатууд, эрдэмтэн судлаачид, эрхэм морин хуурчид, ардын авьяастан өвлөн уламжлагчид, мэргэжлийн уртын дуучид, уран бүтээлчид, ирээдүй хойч үе болсон оюутнууд, өсвөрийн уртын дуучид, хөгжимчид, телевиз радиогийн баг хамт олон, ивээн тэтгэгч дэмжигч албан байгууллагууд гээд бүхий л хүмүүс, үзэгч сонсогч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлж холбооныхоо нийт гишүүд дэмжигчид, уртын дуучдынхаа нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлэн сайн сайхныг хүсье. Хүндэтгэсэн:

МОНГОЛЫН УРТЫН ДУУНЫ ХОЛБОО.