Үйлдвэрчний эвлэлийн хороогоо шинэчлэн байгууллаа

Соёлын өвийн үндэсний төв нь ажлын байрыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Үйлдвэрчний Эвлэлийн Хороогоо шинэчлэн байгуулав. Тус хорооны даргаар Түүх соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан бүртгэл мэдээллийн санч Н.Баасансамбуу сонгогдож, 4 тэргүүлэгч гишүүн, 3 хяналтын зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Шинээр байгуулагдсан тус Үндэсний төвийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3-р дугаар бүлэг, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дүгээр заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах, ажилтан, албан хаагчдын ажлын үр ашгийг нэмэгдүүлэх замаар ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ажилтны хөгжих дэвших нөхцөлийг хангах, ар гэр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Захиргаа, удирдлагын газартай 2024-2027 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-г байгууллаа.