ГУНЖҮГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ҮНДЭСНИЙ ТӨВД ЗОЧИЛЛОО

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гунжүгийн Үндэсний их сургуулийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын тэнхимийн эрхлэгч Ён Хон Чо тэргүүтэй, профессор Жүн Сог Со, Кү Хо Ким, Нам Чой Чо нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй багийг Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр цаашид хоёр тал соёлын өвийн хадгалалт хамгаалалтын хүрээнд хэрхэн хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, мэргэжилтэн солилцох, дадлагажуулах талаар санал хэлэлцэв.

Мөн энэ үеэр тус үндэсний төвийн үйл ажиллагаа тэр дундаа сэргээн засварлах лабораториор зочилж, үйл ажиллагаатай танилцсан юм.

Ташрамд дурдахад БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургуулийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтын тэнхим /Lab of digital conservation solution/ дижитал соёлын өвийн хадгалалт хамгаалалтын лаборатортой хамтран зохион байгуулсан 1 сарын хугацаатай сургалтад Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан үндэсний музейн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдаад ирсэн билээ.