Соёлын өвийн үндэсний төвөөс СББӨ-г хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт хийв

Соёлын өвийн үндэсний төвийн санаачлагаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисстой хамтран соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудын чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай соёлын биет бус өвийг хамгаалах ажилд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, тэдний хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны нэгдсэн сүлжээ бий болгох талаар санал солилцох зорилготойгоор зохион байгуулагдав.

Уулзалтанд соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, судлах, сурталчилах, өвлүүлэн уламжлуулах зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа 28 төрийн бус байгууллагын төлөөлөл, өвлөн уламжлагчид болон Соёлын өвийн үндэсний төв, Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс зэрэг төрийн байгууллагыг төлөөлж нийт 45 хүн оролцов.

Тус уулзалтын хүрээнд төрийн бус байгууллагуудыг мэдээллээр хангах зорилгоор дараах илтгэлүүдийг зохион байгуулагчдын зүгээс тавьж, холбогдох хэлэлцүүлэгийг хийлээ.

  1. СББӨ-ийн чиглэлээр баримталж буй бодлого /БСШУСЯ-ны СУБГазрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Г.Ичинхорлоо/
  2. Соёлын өвийн төвийн чиг үүрэг, СББӨ-ийн статистик мэдээлэл /Соёлын өвийн Үндэсний төвийн СББӨХХ-ийн дарга А.Саруул/
  3. СББӨ-ийг хадгалж хамгаалахад Төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо. /”Байгаль болон Соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ийн тэргүүн Н.Уртнасан/
  4. ЮНЕСКО-гийн зарчим, чиг үүрэг /ЮНЕСКО-гийн СББӨ хариуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг/
  5. Соёлын биет бус өвд суурилсан Бүтээлч үйлдвэрлэл /Соёл, Урлагийн газрын Соёл, Соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг/

Хэлэлцүүлгийн үеэр төрийн бус байгууллагуудаас тэдний үйл ажиллагааг төр засгийн бодлогын хүрээнд дэмжих, шаардлагатай төсөв хөрөнгийг төсөвт суулгаж өгөх, соёлын биет бус өвийг хамгаалахад өвлөн уламжлагч, төрийн болон төрийн бус байгууллагуудын идэвхи чармайлтаас гадна олон нийтийн, тухайлбал оюутан залуус, энгийн иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах, мэдээлэл солилцох боломж бололцоог бий болгох шаардлагатай байгааг төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлж байв.

Уулзалтаас гаргасан санал, санаачлагыг цаашид холбогдох байгууллагууд анхааралдаа авах, бодлого үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд чухалчилж байв.
 
Итгэлийн энд дарж  татаж авна уу.
 
23949202_1495484980486740_98643425_o.jpg23897032_1495485037153401_1562439101_o.jpg23847946_1495484983820073_104000219_o.jpg