“ЦАЙНЫ ЗАМ”-ЫГ ДЭЛХИЙН ӨВД НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол, БНХАУ, ОХУ хамтран “Цайны зам”-ыг Дэлхийн өвд нэр дэвшүүлэх ажлын хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Хубэй мужийн Соёл, аялал жуулчлалын газрын дарга Гуан Шин, Хубэй мужийн Эртний архитектурыг хамгаалах төвийн дэд захирал Дэн Юнчи, Хубэй мужийн Соёлын дурсгал, археологийн хүрээлэнгийн судлаач Лонг Ёнфан, Ван Юфэн нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай улсад ажлын уулзалтаар ирлээ. Төлөөлөгчдийг Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг хэрэгжүүлэх газрын дарга Б.Даваацэрэн хүлээн авч уулзсан бөгөөд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Мөн төлөөлөгчид Улаанбаатар хотод Гэсэр сүм, Дара эхийн сүм зэрэг дурсгалт газартай танилцаж, Соёлын өвийн үндэсний төв, Нийслэлийн Соёл, урлагийн газар, ICOMOS-ын Монголын үндэсний хороо зэрэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсанаас гадна орон нутагт ажиллаж Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт, аймгийн Нэгдсэн Музейн захирал М.Баярбаатар нар хүлээн авч уулзжээ.

1

2

3

4

5

6

7

8