Шагайн харвааны “шилдэг уухайч” шалгаруулах улсын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа

Хүн төрөлхтний соёлын үнэт өв, оюун санааны нөөц баялагаар 2014 онд ЮНЕСКО-ийн төлөөлийн жагсаалтад бүртгэгдэн эрх зүйн орчин нь баталгаажсан Монгол шагайн харвааны уухайн уламжлалт шинж чанарыг сэргээх замаар олон нийтэд таниулах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, уухайн үүрэг, зориулалт, зөв хэрэглээ, нөлөөллийг залуу үед залгамжлуулах, тогтвортой хөгжүүлэн хадгалах зорилготой шагайн харвааны Шилдэг уухайч шалгаруулах улсын анхдугаар уралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Соёлын өвийн үндэсний төвд амжилттай зохион байгууллаа.

Уламжлалт “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Соёлын өвийн үндэсний төв, “Дуун өргөө” ТББ-тай хамтран зохион байгуулсан энэхүү уралдаан шилдэг уухайчдыг тодруулан алдаршуулах, уухайлах соёлын гүнд хадгалагдаж буй нүүдэлчдийн түүхэн ой санамж, монгол ондоошил, хүнлэг энэрэнгүй харилцаа, хандлагыг сэргээх, цаашид уламжлал болгох замаар Монгол улс төдийгүй, монгол туургатан, цаашлаад олон улсын шагайн харваа сонирхогчдыг татан оролцуулах, Монгол шагайн харвааны судалгааг өргөн хүрээтэйгээр хөгжүүлэх боломж, нөхцлийг Нэгдсэн дата сангаараа дамжуулан бүрдүүлэх гол ач холбогдолтой юм.

Уралдаанд уламжлалт уухайн ерөнхий ангилал, төрөл зүйлүүдийг хэрэглээнийх нь дагуу спортын сэтгэл зүй болон уртын дуу дуулах урлагийн ур дүйн тэмдэг ая, уран сайхны түвшинд гүйцэтгэх шаардлагатай. Уухайн ангилал, төрөл зүйлүүдийн тухайд:

  • Боржигин уухай
  • Бараат уухай
  • Угалз уухай
    • Най уухай
    • Хасааны уухай
    • Шимээний уухай

Уралдаанд оролцсон 50 гаруй харваачаас шилдэг уухайч баг, шилдэг уухайч хувь хүн гэсэн төрлүүдээр шалгаруулж, шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг уухайч шалгаруулах улсын анхдугаар уралдаанд хамтран ажиллаж, Монгол соёлын биет бус өвийн нэг шагайн харвааны уухайг өвлөн уламжлагчдыг дэмжсэн “Монгол шагайн харвааны холбоо“, уртын дууны сургалт, судалгааны “Айзам” төв, “Номин шаглаа” ХХК-ийн хамт олон, уралдааныг үнэн шударгаар шүүсэн эрхэм шүүгч нартаа талархал илэрхийлье.

8.jpg

13.jpg

16.jpg

4.jpg

1.jpg

3.jpg

5.jpg

6.jpg

7.jpg

10.jpg

12.jpg

14

15.jpg

11.jpg

9.jpg

17.jpg