“Гэрлийн соёл” тусгай үзэсгэлэн, сургалт зохион байгуулна

Соёлын бүтээлч сарын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны баасан гаригт Богд хааны ордон музей, Соёлын өвийн үндэсний төв, Азура консалтинг ХХК, Итали улсын iGuzzini брэнд хамтран “ГЭРЛИЙН СОЁЛ” соёлын өв, уран зургийг гэрэлтүүлэх нь сэдэвт тусгай үзэсгэлэн, сургалт зохион байгуулна.

Музейн үзмэрийн гэрэл, гэрэлтүүлгийн талаарх энэхүү сургалтад iGuzzini брэндийн Ази-Номхон далайн бүс хариуцсан захирал Лука Тарсетти зочин илтгэгчээр оролцоно.

Энэ үеэр “Соёлын өв, уран зургийг гэрэлтүүлэх нь” хэлэлцүүлэг, музей, арт галерейн тусгай зориулалт бүхий гэрлүүдийн танилцуулга, Леонардо Да Винчийн “Сүүлчийн оройн зоог” зураг дээр ажилласан туршлага, асуулт хариулт тус тус зохион байгуулагдах юм.

1.jpg

2.jpg