Ажлын байрны сонгон шалгаруулалт

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

АЖЛЫН БАЙР:

Соёлын өвийн үндэсний төвийн Захиргаа удирдлагын газарт “АРХИВ-БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТАН” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ:

Албан бичиг төлөвлөх, боловсруулах, тайлан мэдээ нэгтгэж бэлдэх, ирсэн захидал, баримт бичиг цэгцлэх, илгээх, архивын нэгжийг ангилан төрөлжүүлж, данс бүртгэлд оруулах зэрэг албан хэрэг хөтлөлтэй холбоотой үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ. 

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Монгол хэл, нийгмийн ухааны чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй,

- Архив, бичиг хэрэг, нарийн бичгийн ажилтны гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно

- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай,

- Төрийн албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах өндөр чадвартай,

- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай,

- Асуудалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай,

- Майкрософт Оффисын программуудыг зохих түвшинд эзэмшсэн, цахим орчинд ажиллах чадвартай,

- Англи хэлний зохих мэдлэгтэй,

 

ХАНДЛАГА:

- Хувийн зохион байгуулалт болон цагийн менежмент сайтай,

- Хариуцлагатай, нямбай, эмх цэгц сайтай,

-  Багаар хамтран ажиллах чадвартай,

-  Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай,

-  Харилцааны өндөр соёлтой,

-  Ажлын ачаалал даах,

-  Ёс зүйн дүрмийг баримталдаг.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1% цээж зураг,

- Төрийн албан хаагчийн анкет,

- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

- Иргэний үнэмлэхний хуулбар,

- Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн дипломын хуулбар,

- Товч намтар,

- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.

 

Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 01 дугаар сарын 20-ны өдрөөс 01 дугаар сарын 28-ны өдрийг дуустал.

Хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөө “Б” корпус, 2-р давхар, 201 тоот. Утас: 70110877, Имэйл: enkhtungalag@ncch.gov.mn

 

Жич: Зөвхөн анкетын буюу анхан шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчдыг дараагийн шатны шалгаруулалтад урина.

 

СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ