"Цэц” өв соёлын хүүхдийн уралдаант танин мэдэхүйн нэвтрүүлэг үргэлжилж байна ...

Даяаршил, нийтийн соёлын хурдацтай өрнөж буй энэ цаг үед төрөлх монгол эх орныхоо уугуул иргэд, авьяас билэгтнүүд, улмаар нийт монгол туургатнаа дэмжих, язгуур уламжлалт соёлоо хадгалж хамгаалан, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хадгалж хамгаалан, дангааршлыг хүн төрөлхтний соёлын дэвшилт ололттой нийцүүлэн хөгжүүлэх нь бидний өмнө тулгарсан нэг гол зорилт болж байна. Чухам энэ үед  Соёлын өвийн үндэсний төв Монголын үндэсний хүүхдийн кино академитай  хамтран "Цэц" өв соёлын уралдаант танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэхүү нэвтрүүлгийг  хорио цээрийн энэ үед хүүхэд багачууддаа Монгол өв соёл, ёс заншлаа танин мэдүүлэх зорилготой хийж байгаа бөгөөд уг нэвтрүүлгийн эхний  дөрвөн дугаар UBS ТВ-ээр орон даяар цацагдаад байна