Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий болгох тухай зөвлөлдөх уулзалт боллоо

ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, АШИГЛАЛТЫН НЭГДСЭН СИСТЕМ БИЙ БОЛГОХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Соёлын өвийн үндэсний төвөөс 2018 оны 11 дугаар сарын 16-нд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт, ашиглалтын нэгдсэн систем бий болгох зөвлөлдөх уулзалтыг газрын харилцаа, бүтээн байгуулалт болох уул уурхайн хайгуул, ашиглалт, төмөр ба авто зам, суурьшлын бүс газар олголт, газар тариалан, аялал жуулчлалтай холбоотой бодлого, төлөвлөлтийг хийдэг төрийн захиргааны төв байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудын дунд зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Оюунжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Батбаяр, Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтэн Р.Сийлэн, Засгийн гарын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын газрын Соёлын хяналтын улсын байцаагч Д.Отгонбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын ЗУХАГ-ын ахлах мэргэжилтэн С.Энхтуяа, Э.Ариунцэцэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Ч.Нацагням, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн авран хамгаалах, мэдээллийн сангийн салбарын эрхлэгч, доктор Ч.Амартүвшин, Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга О.Чимгээ, экологич Д.Туяа болон холбогдох хүмүүс оролцлоо.

Уулзалт зөвлөгөөнөөр Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, нэгдсэн системийг бий болгох арга зам, урьдчилсан үр дүн” гэсэн сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгсөн бөгөөд орооцогчид өөр өөрсдийн салбарын онцлог, байр суурийг илэрхийлж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамтран хамгаалах боломж, гарцын талаар хэлэлцэж, мэдээлэл солилцов.

IMG_4017.jpg1georbtf.jpgo5qe4ytx.jpguqt4cdzz.jpg