ЭСГИЙ УРЛАЛЫН КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монголын уламжлалт эсгий урлалын соёлыг өвлүүлэн уламжлуулах, олон нийтэд таниулан сурталчлах, сургалтад суурилсан олон нийтийн танин мэдэхүйг дээшлүүлэх, өвлөн уламжлагчид болон соёл урлагийн мэргэжилтнүүдтэй хамтарсан олон талт ажлуудыг зохион байгуулах, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор Соёлын өвийн үндэсний төв, “Цагаан солонго” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан энэхүү санамж бичгийн хүрээнд талууд өвлөн уламжлагчдын шавь сургалт, үзэсгэлэн худалдаа, уралдаан наадам зохион байгуулах, эсгий урлалын өвлөн уламжлагчдыг дэмжих, сурталчлах, алдаршуулах, үндэсний болон олон улсын хэмжээнд СББӨ-ийг хамгаалах “Шилдэг туршлага” нэвтрүүлэх зэрэг 10 гаруй чиглэлээр хамтран ажиллах юм.


