“РИО ТИНТО” КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Монголын соёлын өвийг дэмжигч “Рио Тинто” компанийн төлөөлөл Гадаад харилцаа, түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан захирал Т.Батцэрэг, Компанийн хэрэг эрхлэх ерөнхий зөвлөх О.Анар нарын хүмүүс 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Компанийн төлөөллийг СӨҮТ-ийн захирал Г.Энхбат хүлээн авч уулзан байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, цаашид хамтран ажиллах санал солилцсон юм.
Ташрамд дурьдахад “Рио Тинто” компани нь Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран тус Үндэсний төвийн “Өв Эрдэнэ” бага театрыг монголын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдад зориулан барьж байгуулж, 2022 онд хүлээлгэн өгсөн билээ.






