СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН АЛБАН ХААГЧДЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ НЭРЭМЖИТ 2026 ОНЫ ВОЛЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

Ажилтан, албан хаагчдын ажиллах урам зориг, эрмэлзлэлийг бий болгох, ажлын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд байгууллагын ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран волейболын 2026 оны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
 
Байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрэмжит энэхүү тэмцээний үеэр МҮЭ-ийн “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр сэргээн засварлагч А.Батбаяр, МҮЭ-ийн “Хүндэт тэмдэг”-ээр сэргээн засварлагч Д.Ананд тус тус шагнууллаа.
 
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, хамтран зохион байгуулсан ҮЭ-ийн хороонд талархал илэрхийлье.