163 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД СОЁЛЫН ӨВТЭЙ ТАНИЛЦЛАА
Нийслэлийн Ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн сурагчид Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоногийн хүрээнд тус сургуулийн 7, 10, 11 дүгээр ангийн 6 бүлгийн 120 орчим сурагч 2026 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 01-ний хооронд тус Үндэсний төвийн үйл ажиллагаа, сэргээн засварлах газар, “Өв Эрдэнэ” театртай танилцаж, соёлын өвийн талаарх мэдлэг мэдээлэл олж авлаа.
Тус үндэсний төвийн Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.4.4 дэх арга хэмжээ “ЕБС-ийн сурагчдын соёлын өвийг хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, соёлын өвийг сурталчлах арга хэмжээ зохион байгуулах”-г хэрэгжүүлэх хүрээнд сурагчдад соёлын өвийн тухай мэдлэг мэдээлэл олголоо.
Сурагчдаа идэвхтэй хамруулж, зохион байгуулалттай хамтран ажилласан тус сургуулийн удирдлага, багш нарт талархал илэрхийлье.











