ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛИЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батласан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагт Соёлын өвийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчид энэхүү дохиогоор бэлэн байдлын дадлага сургуулилалт хийлээ.
Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны үе шатанд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурынхны хүч хэрэгслийг ашиглах болон иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэн ажиллуулах зорилгоор онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг зохион байгуулдаг билээ.
Энэхүү дуут дохионы сургуулилтаар байгууллагын ажилтан, албан хаагчдыг чиг үүрэг бүхий ангиудад хуваарилан, барилга байгууламжийн осол аваарын хаалгаар хэрхэн гарах, аюулгүй цэгт хэрхэн очих, анхны тусламжийг ямар шат дараалалтай үзүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллав.





