ЦЭРЭГ-ЭХ ОРНЫ СЭДЭВТ ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойг угтан Тусгай хүчний цэргийн командлалын харьяа зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэллээс цэргийн алба, суртал хүмүүжил сэтгэл зүйн хангалтын албаны төлөвлөгөөний дагуу "Алба, салбар, тасаг" сурталчлах аяны хүрээнд хуваарийн дагуу ажиллагааны удирдлагын тасагтай хамтран Цэрэг-Эх орны сэдэвт дууны тэмцээнийг энэ сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
 
Соёлын өвийн үндэсний төвийн "Өв эрдэнэ" театрыг түшиглэн зохион байгуулсан хоёр үе шаттай энэхүү тэмцээнд оролцогчид цэргийн болон эх орны сэдэвтэй дуунуудаар өрсөлдсөн бөгөөд нийлбэр дүнгээр тэргүүн байрт дэд ахлагч Д.Билгүүнтулга, дэд байрт ахлагч О.Нарангэрэл, гутгаар байрт энгийн Ц.Заяабаяр тус тус шалгарч өргөмжлөл, цомоор шагнууллаа.
 
Тус Үндэсний төвийн Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Ц.Баянмөнх шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллав.