Цэц” өв соёлын хүүхдийн уралдаант танин мэдэхүйн нэвтрүүлэг үргэлжилж байна ....

“Монголын үндэсний хүүхдийн кино академи”ТББ “Соёлын өвийн үндэсний төв”-тэй хамтран “Цэц” өв соёлын хүүхдийн уралдаант танин мэдэхүйн нэвтрүүлэгийг 2020 оны 4-р сарын 4-нөөс 6-р сарын 1-нийг хүртэл бэлтгэн, UBS TV-ийн эфирээр цацахаар төлөвлөж нэвтрүүлгийн эхний дугаар 4-р сарын 13-наас эхлэн гарч эхэллээ. Уг нэвтрүүлэг 7 хоногт 2 дугаар, сард 8 дугаар гарах юм. Хүүхэд бүрийн сурч мэдэх мэдэх ёстой үндэсний өв соёл болон зан заншил, монгол аж ахуйтай холбоотой энэхүү нэвтрүүлгийг дэлхий даяар тархаж буй “Covid-19” вирусын тархалттай холбоотойгоор хүүхэд багачуудын хичээл сургууль түр зогссон энэ үед сурагчдыг гэртээ байх хугацаанд цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгох, өв соёлын талаар танин мэдэхүйн мэдээлэл олгох зорилготойгоор хийж байна. Нэвтрүүлэг бүрт шалгарсан нэг хүүхэд “Цэц” зүйр үгийн Улсын анхдугаар уралдаанд оролцох эрхээ авах юм. Уг нэвтрүүлгийг Соёлын өвийн үндэсний төвийн Бүртгэл мэдээллийн санч Ц.Жаргалсайхан шүүн явуулж байна.

2020.02-1.jpg