ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН ТООЛЛОГЫН УЛСЫН КОМИСС БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН САЛБАР КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ, ХЯНАЛТЫН ТООЛЛОГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ын 2.7.3, 2.7.5 дахь хэсэгт заасны дагуу 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улсын тооллогын ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн музейд хяналтын тооллогын ажлыг зохион байгуулав.
 
Ажлын хэсэгт Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн, улсын тооллогын комиссын нарийн бичгийн дарга Ч.Догсом, Соёлын өвийн үндэсний төвийн Ерөнхий сэргээн засварлагч О.Онон нар ажиллалаа. Мөн ажлын хэсгийн хамт аймгийн Засаг дарга Е.Зангар салбар комиссын үйл ажиллагаатай танилцаж, соёлын өвийг хадгалан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбар комиссын тооллогын ажилтай танилцаж, ажлын явцыг эрчимжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх талаар улсын тооллогын ажлын хэсэгтэй санал солилцлоо.