ТҮҮХ СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН УЛСЫН ТООЛЛОГЫН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМГИЙН САЛБАР КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ, ХЯНАЛТЫН ТООЛЛОГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ын 2.7.3, 2.7.5 дахь хэсэгт тусгагдсаны дагуу Улсын тооллогын ажлын хэсэг хяналтын тооллогын ажлыг зохион байгууллаа.
 
Ажлын хэсэгт Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комиссын гишүүн, хяналтын тооллогын ажлын хэсгийн ахлагч Соёлын үндэсний төвийн захирал Г.Энхбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн, улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Догсом, Соёлын өвийн үндэсний төвийн Ерөнхий сэргээн засварлагч О.Онон нар ажиллалаа.