АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Тус Үндэсний төвийн 2025 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.3.12 дахь арга хэмжээ “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”, “Сургалтын хөтөлбөр”, “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албатай хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.
       Ажилтан, албан хаагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан энэхүү сургалтыг ХТТА-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуу удирдаж, хар тамхи, мансууруулах бодисны хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэл олголоо.