ЁС ЗҮЙН ХОРООНООС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Монгол Улсын Ёс зүйн хорооноос Соёлын өвийн үндэсний төвийн ажилтан, албан хаагчдад зориулж 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сургалт зохион байгууллаа.
       “Хүндэлье, Энэрье” ёс зүйн нөлөөллийн сарын аяны хүрээнд зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж”, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам, ёс зүйн зөрчил бүртгэл хяналтын дэд систем” сэдэвт энэхүү сургалтыг Ёс зүй хорооны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү, тус хорооны Дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин нар удирдаж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулж, нэмэлт мэдээлэл өглөө.