МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ХООЛ ХҮНС БА АМЬД ӨВ: ГОВИЙН БҮС” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
ЮНЕСКО-ийн “Соёл ба Дижитал Технологи” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Монголын уламжлалт хоол хүнс ба амьд өв: Говийн бүс” чадавх бэхжүүлэх сургалт 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Төв номын санд эхэллээ.
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулж буй энэхүү чадавх бэхжүүлэх сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын биет бус өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ЮНЕСКО-ийн итгэмжлэгдсэн зөвлөх багш Ц.Цолмон, Соёлын өвийн үндэсний төвийн Бүртгэл, мэдээллийн газрын дарга, ЮНЕСКО-ийн итгэмжлэгдсэн зөвлөх багш А.Саруул нар чиглүүлэн явуулж байна.
Сургалтад Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтнүүд, өвлөн уламжлагч нар болон Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 20 гаруй хүн оролцож байна.



