“УЛАМЖЛАЛТ ИДЭЭ, УНДААНЫ СОЁЛ БА АМЬД ӨВ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Монголын уламжлалт идээ, ундааны соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үед өвлүүлэн уламжлуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн “Соёл ба дижитал технологи” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Хоол хүнсний өв соёлыг хамгаалах, сурталчлах олон улсын хоолны атлас ба дижитал платформ” төсөлтэй уялдуулан үндэсний хэмжээнд зөвлөгөөн зохион байгуулав.
      Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-ийн Хойд Ази дахь төлөөлөгчийн газар хамтран “Өв Эрдэнэ” театрт 2025 оны 12 дугаар сарын 05-нд зохион байгуулсан “Уламжлалт идээ, ундааны соёл ба амьд өв” үндэсний зөвлөгөөнд дараах байгууллагууд оролцсон юм.
Оролцогч байгууллагууд:
☑️ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,
☑️ ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс,
☑️ ЮНЕСКО-ийн Улаанбаатарын оффис,
☑️ Соёлын өвийн үндэсний төв,
☑️ Аймаг, нийслэлийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар,
☑️ Сумдын Соёлын төв болон хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллага цахимаар;
☑️ Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн газар,
☑️ Монголын Мастер тогоочдын холбоо,
☑️ “Өв соёл” ХХК зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөл танхимаар оролцов.
Зөвлөгөөний үеэр онцолсон асуудлууд:
☝️ Уламжлалт хоол хүнсний өвийг хамгаалж, иргэдийн мэдлэг, дадлыг нэмэгдүүлэхийн тулд:
☝️ Салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх
☝️ Бүсчилсэн сургалт зохион байгуулах
☝️ Үндэсний хэмжээний судалгааны цар хүрээг өргөжүүлэх
☝️ Хоол хүнсний үзэсгэлэн, арга хэмжээг тогтмолжуулах
шаардлагатай гэдгийг оролцогчид тэмдэглэлээ.