Газрын дарга нар 2020 оны төлөвлөгөөгөө батлуулж гарын үсэг зурав

Төрийн албаны тухай хуулийн 53.2, 54.2 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ийн 3 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаж Соёлын өвийн үндэсний төвийн нэгж болох Захиргаа, удирдлагын газар, Соёлын өвийн бүртгэл, судалгааны газар, Соёлын өвийг авран хамгаалах газар, Соёлын биет өвийг сэргээн засварлах газар, Мэдээллийн технологи, аюулгүй байдлын газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг үндэсний төвийн захирал Г.Энхбат баталж, газрын дарга нартай гарын үсэг зурлаа.

Үндэсний төв нь 2020 оны төлөвлөгөөнд Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөр, “Соёлын биет бус өвийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого, Соёлын биет бус өвийн улсын үзлэг-ийг зохион байгуулахад хамтран оролцох, Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хуулиар тусгайлан олгосон болон нийтлэг чиг үүргийн ажлуудыг гүйцэтгэхээр тусгагджээ. Соёлын өвийн үндэсний төв нь 2020 оны I улиралд Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт /Архивын ерөнхий газрын хажууд/ шинэ байранд шилжин орох цаг үе тохиож байгаагаараа онцлогтой байна. 

2020.01.jpg