ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалт “Ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх”, Байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.3.3 дахь арга хэмжээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг тус тус хангаж, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах” ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн хамт олон "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах" сэдвээр сургалт зохион байгууллаа.








