МОНГОЛ-ЯПОНЫ СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Соёлын өвийн үндэсний төв, Нара их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнд илэрсэн Хубилай хааны усан флотын дурсгалаас илэрч буй олдворуудын харьцуулсан судалгаа, хадгалалт хамгаалалт, мэргэжилтэн бэлтгэх, сургалт сурталчилгааны чиглэлээр зохион байгуулсан билээ.
 
Дээрх үйл ажиллагааны үргэлжлэл болгож тус улсын Нагасаки муж Мацүра хотын “Усан доорх археологийн судалгааны төв”-тэй хамтарсан судалгаа, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сургалт, тусгай үзэсгэлэн зохион байгуулах, мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Хархорум музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 14-нд Мацүра хотод зохион байгууллаа.
 
Тус арга хэмжээний хүрээнд Фүкүока, Мацүра, Такашима, Хаката, Осака, Нара, Киото, Эношима, Токио хотуудын дундад зууны үе, Монголын түүхтэй холбогдох дурсгалт газруудтай танилцаж цаашид хийх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
 
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Мацүра хотын захирагч Томода Ёшиясү, тус хотын Боловсролын хорооны дарга Күрокава Масанобү, “Усан доорх археологийн судалгааны төв”-ийн дарга Үчино Тадаши, хотын захиргааны Соёлын өвийн хэлтсийн орлогч дарга Ямагүчи Тэцүхиро, Соёлын өвийн хэлтсийн Соёлын өвийн хэсгийн ахлагч Күбо Аяано, Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Төлөвлөлт, Статистикийн хэсгийн ахлагч Цүцүми Айко, Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Гадаад харилцааны ажилтан М.Сарангэрэл, Кокүгакүин их сургуулийн профессор Икэда Ёшифүми, Нара их сургууль болон TENGIS TRADING.JP, TOPLINE25 Co.LTD, ISHIKAWA KENSETSU Co.LTD компаниудын удирдлага, хамт олон, Япон улсын Фүкүока хот дахь өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ, менежер П.Туяа нарт гүн талархал илэрхийлье.