ИТАЛИЙН КАТАНИАГИЙН ИХ СУРГУУЛИЙН АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН ПРОФЕССОР ЧЕТТИНА САНТАГАТИ ТУС ҮНДЭСНИЙ ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Италийн Катаниагийн их сургуулийн профессор Четтина Сантагати 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвтэй танилцаж, төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, Сэргээн засварлах газар, Хадгалалт, хамгаалалт, технологи судалгааны газрын мэргэжилтнүүдэд “Соёлын биет өвийг танин мэдэх, хамгаалах ба өгүүлэхэд дижитал технологийг хэрэглэх нь” (Integrated Digital Approaches for the Knowledge, Conservation, and Narration of Tangible Cultural Heritage) сэдэвт сургалт зохион байгууллаа.
Төлөөлөгчийг тус Үндэсний төвийн ЗУГ-ын дарга А.Ганбат, СЗГ-ын дарга Э.Батжаргал нар хүлээн авч, сэргээн засварлах урлан, лабораториудыг танилцууллаа.









