АЖЛЫН БАЙРНЫ СТРЕССЭЭС ХЭРХЭН АНГИЖРАХ ВЭ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Соёлын өвийн үндэсний төвийн Гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.3.4 дэх арга хэмжээ “Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж, төрийн бодлого, бусад шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор сургалт, арга хэмжээ зохион байгуулах”-ын хүрээнд “Ажлын байрны стрессээс хэрхэн ангид байх вэ?“ сэдэвт сургалтыг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Өв эрдэнэ” бага театрт зохион байгууллаа.
Сүүлийн үед нийгэмд ажлын байрны стресс, уур бухимдал, түүнээс улбаалж харилцааны зөрчил түгээмэл тохиолдох болсон. Эдгээрээс бясалгал үйлдэж хэрхэн ангижрах талаарх сургалтыг “Амьдрах урлаг” Олон улсын төрийн бус байгууллагын амьдрах урлаг бясалгалын багш Т.Баясгаланбаатар удирдаж, тус Үндэсний төвийн ажилтан, албан хаагчид хамрагдсан юм.