"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН ШИЛДЭГЭЭР УЛААНБААТАР ХОТ ШАЛГАРЛАА
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Соёлын өвийн үндэсний төв “Нүүдэлчин” фестивальд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг бүртгэн баримтжуулж, СББӨ-ийн үзлэгт дэмжлэг үзүүлж оролцлоо.
Фестивалийн тэргүүн байрт Нийслэл Улаанбаатар хот шалгарч 100,000,000 төгрөгийн эзэд болсон бол дэд байрт Ховд аймаг, гутгаар байрт Өвөрхангай аймаг, дөтгөөр байрт Хөвсгөл болон Дундговь аймгууд шилдгээр шалгарав.
"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн үеэр бүртгэн баримтжуулалтад хамрагдаж, өөрсдийн зан үйл, язгуур урлаг, уламжлал, соёлын биет бус өвийн онцлогийг толилуулсан 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, нийт оролцогчдод талархал илэрхийлье.