“Дэлхийн өв-монгол алтайн хадны зургийн дурсгалт газрын танилцуулга www.mongolaltai.mongoluv.mn веб сайт нээгдлээ

Соёлын өвийн үндэсний төвөөс Монгол Алтайн нурууны хадны зургийн хадгалалт хамгаалалтыг сурталчилгаагаар дамжуулан сайжруулах, орон нутгийн иргэдийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, олон нийтэд Монгол Алтайн хадны зургийг хүртээмжтэй байдлаар цахим орчинд сурталчлах үүднээс Баян-Өлгий аймгийн музейтэй хамтран 2017-2018 онд хээрийн судалгаа зохион байгуулан ажилласан болно.

 Энэ хугацаанд Монгол Алтайн нурууны хадны зургийн дурсгалт газрыг гэрэл зургаар баримтжуулах, виртуал тур хийх, Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг баяжуулах, хадны зурагт сөрөг нөлөө үзүүлж байгаа эрсдэлийг олж тогтоох, зарим сэргээн засварлалтын материалыг турших, тэр орчмын хөшөө дурсгалыг цэвэрлэх, сэргээн засварлах, орон нутгийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг дадлагажуулах зэрэг ажлыг шат дараатай хийж гүйцэтгэсэн билээ.

 Энэхүү ажлын үр дүнг цахим байдлаар олон нийтэд сурталчлах зорилгоор www.mongolaltai.mongoluv.mn веб сайтыг монгол, казах хэл дээр боловсоруулан онлайн орчинд байрлууллаа.

Тус веб сайтаас ЮНЕСКО ба Дэлхийн өвийн конвенц, Дэлхийн Өв-Монгол Алтайн хадны зургийн дурсгалт газрын товч мэдээлэл, хадны зургийн дүрслэлийн онцлог ба он цаг, хадгалалт хамгаалалт, судлагдсан байдал зэргийн талаар мэдээлэл авч болохоос гадна дурсгалт газрын гэрэл зургийг үзэж, 3600 панорама хэлбэрээ виртуал аялал хийх боломжтой юм.

Bayan-Ulgii 1.jpg