- ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ -

Төв аймгийн музей нь 1951 онд байгуулагдсан. Манзуширийн хийдийн туурийг түшиглэн “Шашны музей”, “Байгалийн музей” гэсэн 2 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Музей нь  сан хөмрөг болон үзүүлэгтээ 5500 гаруй үзмэртэй. Аймгийн төв музей болон салбар музейд байгаль түүх, шашин, угсаатан, археологи, палеонтологи болон урлаг, уран сайхны холбогдолтой үзмэр үзүүллэгийг сэдэвчилсэн байдлаар үзвэрийн 7 танхимд дэлгэн үзүүлдэг. 

Цахим шуудангийн хаяг: tuvmuseum51@yahoo.com

Холбоо барих дугаар: 70272489, 70273619