- ӨМНӨГОВЬ АЙМАГ -

Өмнөговь аймгийн музей нь 1948 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэй байгуулагдан 1991 оноос Аймгийн музей болсон. Өмнөговь аймгийн музей нь 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатай бөгөөд түүх, угсаатны зүй, археологи, палеонтологийн үзүүллэгтэй, дэргэдээ “Байгалийн музей”-н салбартай.

Байгалийн музей нь 1987 онд байгуулагдсан. Үзэсгэлэнт газар “Ёлын ам”-д байрлан 200 гаруй үзмэрээ дэлгэн үйл ажиллагаа явуулж байна. Музейд Өмнөговь аймгийн нутгаас олдсон чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн үеийн археологи палеонтологийн олдворууд, мөн нутгийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд, уран дархчуудын бүтээлийн дээжис байна.

Цахим шуудангийн хаяг: Museumumnugovi@gmail.com

Холбоо барих дугаар: 70533871,70533872