- ӨНДӨРШИЛ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Өндөршил сумын иргэн Т.Лувсандорж нь өөрийн цуглуулсан эд зүйлс дээрээ тулгуурлан музейг 1966 онд анх байгуулсан түүхтэй. 

Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр музейг 2019 онд сэргээнзасварласан. Үзүүллэгийн 3 танхимтай, 347 дэсийн 558  ширхэг үзмэр, эд өлгийн зүйлтэйгээр сонирхон ирсэн дотоод, гадаадын жуулчдад үнэ төлбөргүй үйлчлэн соёлын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхээр зорин ажиллаж байна. 

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00

Холбогдох утасны дугаар: 80376491