- УЛААНБАДРАХ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Улаанбадрах сумын орон нутаг судлах музей нь 1978 онд шинээр соёлын төв баригдан ашиглалтад ороход анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үйл ажиллагааны явцад өргөжин 2021 онд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Бадрах энержи” ХХК-ийн 18 сая төгрөгийн хөрөнгө орууллалтаар шинээр тохижуулан спорт зааланд нүүлгэн шилжүүлсэн. Одоогийн байдлаар байгалийн түүхийн 1 танхимаар ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Мөн Алдартнуудын өргөө, Ёс заншилын өргөө гэсэн 2 танхим шинээр тохижуулах ажил хийгдэж байна.
Холбоо барих утас: 94024466