- БАЯНЗҮРХ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Ахмад дайчин Гончигийн Лхагваагийн нэрэмжит Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын орон нутаг судлах танхим.    

Баянзүрх сумын орон нутаг судлах музей нь 1985 онд өндөр настан Гончигийн Лхагваа сумын 5 дугаар багийн 300 гаруй айл өрхүүдээр 2 жил орчим хугацаанд явж 82 нэр төрлийн 116 ширхэг эд өлгийн зүйлийг цуглуулж Хөвсгөл аймгийн хэмжээнд анхны орон нутаг судлах танхимыг үүсгэн байгуулсан.  1947 онд баригдсан сумын анхны хүн эмнэлэгийн байранд орон нутаг судлах танхимыг байрлуулж нутгийн иргэдэд үзүүлэн сурталчилж байсан түүхтэй.

2011 онд хуучин барилгыг нурааж эд зүйлсийг соёлын төвийн одоогийн байрлаж буй байранд нүүлгэн авчирсан. Үзвэрийн 1 танхимд 159 ширхэг үзмэр өлгийн зүйлийг дэлгэн оон нийтэд соёлын үйлчилгээг түгээн ажиллаж байна.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00

Холбогдох утасны дугаар: 88665405

Цахим хаяг: hishigbatbayaraa8866@gmail.com