- ЕРӨӨ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвд Орон нутаг сурталчлах танхимыг 2007 онд байгуулан тохижуулж, 2009 онд Атрын 50 жилийн ойн баяраар Ерөө суманд шинээр баригдсан өөрийн байранд 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

2023 оноос Орон нутаг сурталчлах танхим нь Музей нэртэй болж одоогоор үзүүллэгийн 2 танхимд 102 дэсийн 134 ширхэг үзмэрээр сан хөмрөгөө баяжуулж, Ерөө нутгийн ард түмэнд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00