- НУМЫН ТОЛГОЙН ХЭРЭМ -

Төв аймгийн Заамар сумын төвөөс зүүн урагш 3 км орчим зайд Төмстий багийн нутаг Бэлхийн тархи хэмээх газарт Бэлхийн голын зүүн хөвөөнөө оршино. Хэрмийн ерөнхий зохиомж нь дөрвөлжин байдалтай. Он цагийн хувьд НТ IX-XI  зуун буюу Хятаны үед холбогдоно. Бэлхийн голын хөвөөг дагсан тариа ногооны суурин байсан, цөөн тооны хүмүүс төдийлөн урт хугацаанд оршин суугаагүй болов уу хэмээн судлаачид таамаглажээ.Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.