- МИШИГ ГҮНИЙ ХҮРЭЭНИЙ ТУУРЬ -

Түшээт хан аймгийн Сэцэн вангийн хошуу одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Дунд Хуримт хэмээх газар оршино. Анх Манжийн хаан Найралт Төвийн долдугаар он \1729\-д Засаг гүн Вампилдоржийн үед Дээдийн түмэн өлзийг бататгах ба хамаг амьтны тусын тулд гэр дуган нэгийг байгуулж Чойжидравсал номын сургууль дагаж өдөр бүр жасаа болгон уншуулдаг байжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.