- ШИВЭЭТИЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨД -

Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс өмнө зүгт 40 гаруй км зайд Шивээт хэмээх намхавтар ухаагийн зүүн урд энгэрт XIII-XIV зууны үеийн ур хийц сайтай 3 хүн чулууд оршин байна.
Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.