- СӨДӨТИЙН ЦАГААН ЧУЛУУНЫ БИЧЭЭС -

Сүхбаатар аймгийн Наран сумын төвөөс зүүн урд зүгт 30 км зайд, Сөдөт хэмээх газарт цагаан өөхөн чулууны гадаргуу дээр 3 хэсэг газар Хятад ханзаар бичсэн эртний бичээс бий. Чулуун дээрх бичээсийн зарим үсгийг нэлээд томоор сийлсэн харагдана. Эдгээр бичээсийг тайлж уншсан судлаачдын бичсэнээс үзвэл дээрх бичээсийг 1409 онд Мин улсын үед, 1696 онд Манжийн үед Монгол улсын нутагт болсон хоёр томоохон үйл явдалтай холбогдуулан сийлж үлдээсэн ажээ.

 Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.