- УСТАЙ БУРГАСТАЙН ЧУЛУУН ЗЭВСГИЙН БУУЦ -

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт орших Устай бургастай хэмээх газар орших шинэ чулуун зэвсгийн үед холбогдох бууц сууриныг 1961 онд археологич А.П.Окладников, Н.Сэр-Оджав, Д.Дорж нар олж илрүүлсэн байна. Энэ дурсгалын онцлог нь газрын хөрсөн дээр чулуун зэвсэг, багаж ил тархсан байдалтай олддог. Олдвор хэрэглэгдэхүүнд бэлдэц, үлдэц, цөөн тооны зэвсгийн зүйлсээс гадна олон тооны залтас, ялтас зэрэг олдсон байдаг. Дурсгалаас олдсон зэвсэг багажийн зүйлс нь хийсэн материалын хувьд олон төрөл байгаа хэдий ч он цагийн хувьд мезолитын төгсгөл неолитын эхэн үед холбогдоно.
Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.