- ХӨРГИЙН ХӨНДИЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨД -

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км зайд Хөргийн хөндий хэмээх хойноос урагш тогтсон нарийн хөндийн хойд хэсэгт баруун хойноос зүүн тийшээ цуварсан байдалтай 7 хүн чулуу оршин байснаас Сүхбаатар аймгийн музейд 2 хүн чулууг зөөж байрлуулсан байна. Энэхүү уг газарт одоо нийт 6 хүн чулууд оршин байна. Хүн чулуудыг галт уулын саарал хүрмэн чулуугаар үйлдсэн бөгөөд баруун урд байрлах хүн чулууг бүдүүн ширхэгтэй боржин чулуугаар үйлджээ. Хүн чулуудын дүрслэлийн арга барил ихэд өвөрмөц бөгөөд 4 хүн чулууг тодорхой нүцгэн, эр бэлгийн эрхтэнг тодорхой гаргаж өгсөн байна. Хөшөөдийн ерөнхий загвар, тэдгээрийн байрлуулж тавьсан байгууламж, дүрсэлж гаргасан хувцас, эд юмс зэрэг нь дурдсан хөргүүд нэгэн цаг үед бүтээгдсэн, түүх соёл, угсаатны хувьд нэг л соёлын хүрээнд багтах XIII-XIV зууны монголчуудад хамаарах зүйл болох нь тодорхой.

Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн