- ЛАМТЫН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨД -

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 40 гаруй км зайд, Ламт хэмээх уулын зүүн хормойд, Ламтын заставын баруун урд талд Монголын XIII-XIV зууны үеийн гурван хүн чулууд оршин байна. Хүн чулуудыг баруун гартаа урт иштэй цөмбөн хундага барьж, зүүн гараа өвдөг дээр тавин түшлэгтэй сандал дээр суусан, Нарийн ханцуйтай урт дээлийн гадуур богино ханцуйтай, мөн урт хормой бүхий хувцас давхарлан өмссөн байдалтай урласан байна.

  Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.