- БИЧИГТИЙН ХАДНЫ ЗУРАГ -

Өмнөговь аймгийн Номгон сумаас урагш 140 км зайд Бичигтийн ус хэмээх жижгэвтэр уулын хаданд сийлмэл зургийн дурсгал бий. Эндэхийн зургийн бүтэц зөвхөн хүний толгойн дүрсээс бүрдэх бөгөөд ганц хоёрхон буга ба үхрийг хүмүүсийн хамт зурсан нь нэн сонирхолтой. Энд нэг хүнийг толгой дээрээ гурван шовх оройтой малгай мэт зүйлс өмссөн, том бүлтгэр нүдтэй зэргээр нүүрийг тод гаргахын хамт элдэв хэрчлээс гаргаснаас гадна эрүүнд нь урт нарийхан сахал бас дүрсэлжээ. Мөн нэг төрлийн дүрсэлсэн зургууд олон давхарлаж зурагдсан нь бөө мөргөлийн болон тахилга шүтлэгтэй холбоотой бололтой.

Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.