- ДАГВАСҮНДЭЛ БУРХАН -

Говьсүмбэр аймгийн төвөөс зүүн урагш Чойрын богд уулын хойд талд урд энгэртэй орших нэгэн хадан дээр бүтээгдсэн бурханд эдүгээ эр хүн айл гэрийн ноён нуруугаа даатган залбирч шүтэж иржээ. Дагвасүндэл гэдэг нь нийлмэл бурхан бөгөөд Боржигин Сэцэн Вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн бурхан бөгөөд нэр нь даа ЧАГ СОН юм.

Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 179 дүгээр тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.